a

Мэдээлэл Технологийн дэд бүтэц

Аливаа байгууллагын мэдээллийг хадгалах, дамжуулах үндсэн төхөөрөмжүүдийг агуулах, хэвийн ажиллах болон аюулгүй байдлыг хангахаар тусгайлан бэлтгэсэн байгууламжийг серверийн өрөө хэмээн ойлгож болох билээ. Серверийн өрөөний дэд бүтцийг зөв зохион байгуулснаар аль ч үед тоног төхөөрөмжүүд тогтмол 24 цаг, жилийн 365 хоног хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлж, тоног төхөөрөмжийн насжилтийг уртасгаж өгдөг. Бид таны байгууллагад нийцсэн серверийн өрөөний шийдэл гаргаж MNS 6528: 2015 стандартын дагуу цогц шийдлийг боловсруулж өгөх үйлчилгээг санал болгож байна.

СЕРВЕРИЙН ӨРӨӨНИЙ ШИЙДЭЛ

Техникийн зогсуур

Техникийн зогсуур гэдэг нь рүтер, свич, сервер зэрэг сүлжээний тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааны найдвартай, аюулгүй байдлыг хадгалах, төхөөрөмжүүдийн эвдрэл гэмтэл,  урсгал засварын зардлыг бууруулан, бүтээмжийг нэмэгдүүлж мөн тухайн тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацааг уртасган, серверүүдийн цэгцтэй зөв орчинг бүрдүүлэхэд ашигладаг бүтээгдэхүүн юм. Техникийн зогсуурыг автоматчилагдсан үйлдвэр, харилцаа холбоо болон үүрэн телефоны операторууд, дата төв, цахилгаан эрчим хүчний салбар, банк санхүүгийн байгууллага болон худалдаа үйлдвэрлэлийн бүхий л салбарт өргөн хэрэглэдэг.

Глобал Телеком ХХК нь олон улсын ISO 9001:2000 чанарын стандартыг хангасан ТОТЕН брэндийн серверийн зогсууруудыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг. ТОТЕН брэндийн зогсуурууд нь агаар сэлгэлтийн шийдэл, зай зохицуулалтын оновчтой байдал, сайжруулсан шил болон төмөр гадаргуу, өнгө үзэмж, угсралт ашиглалтаараа Монголын зах зээлд танигдсан билээ.

ТЕХНИКИЙН ЗОГСУУРЫН ДАВУУ ТАЛ

ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Олон тооны сүлжээний тоног төхөөрөмжүүдийг нэг дор хадгаласнаар зай талбайг хэмнэн, эмх цэгцтэй орчинг бүрдүүлэх болно.

СҮЛЖЭЭНИЙ УТАСНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Серверийн зогсуурыг ашигласнаар хэдэн зуун цахилгааны, сүлжээний болон бусад кабелийг аюулгүй, зөв зохион байгуулалттай байлгах боломжтой юм.

ХӨРГӨХ СИСТЕМ

Техникийн зогсуур нь агаарын урсгалыг чөлөөтэй нэвтрүүлдэг бөгөөд сэнс болон бусад хөргөх төхөөрөмжийг нэмэлтээр суурилуулах боломжтой байдаг. Ингэснээр халалт үүсэх болон  тоног төхөөрөмжүүдэд эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх юм.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Байгууллагын тань дата бааз, чухал мэдээллийг агуулсан сервер болон сүлжээний тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагааг хангах болно.    Серверийн зогсуур нь сайн чанарын металлаар хийгдсэн бөгөөд зөвшөөрөлгүй нэвтрэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс хаалган дээрээ түгжээтэй ирдэг.  Мөн сүлжээний утаснуудыг зөв зохион байгуулснаар тасрах, дарагдах зэргээс сэргийлэх боломжтой.

Техникийн ШАЛ

Техникийн шал нь барилгын бетонон шалан дээр нэмэлтээр суурилуулдаг, сантехник ба сүлжээний утас холбох мөн хөргөх зориулалттай, бүтээгдэхүүн юм. Энэхүү шалны доогуур цахилгааны болон холболтын утаснууд татах бөгөөд хөндий орон зай нь халалт үүсэхээс сэргийлэн, агаарын урсгалыг чөлөөтэй нэвтрүүлж байдаг. Барилгын ашиглалтын явцад засвар үйлчилгээ хийх, цахилгаан ба сантехникийн доголдол гарсан үед засахад хялбар байдаг. Ихэвчлэн техникийн өрөө, тоног төхөөрөмжийн өрөө, серверийн өрөө гэх мэт шалан доогуур олон төрлийн утас, монтаж татах шаардлагатай өрөөнүүдэд суурилуулдаг бөгөөд сүлжээний утаснуудыг зөв зохион байгуулж, элдэв эрсдэлээс хамгаалахад туслах болно.

Кабель менежмент

Серверийн өрөөнд олон тооны мэдээлэл, технологи болон сүлжээний тоног төхөөрөмжүүд байршуулах шаардлагатай байдаг. Үүнийг дагаад олон сүлжээний утаснуудыг зохион байгуулах шаардлага тулгардаг. Серверийн өрөөнүүд нь хэдэн ч кабелийн утастай байх боломжтой. Тэгвэл кабель менежмент нь тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж, зөв байршуулахад туслах болно.

Кабелийн зам тавьж сүлжээний утаснуудыг тааз эсвэл шалан доор хийх боломжтой байхаар өрөөг зохион байгуулснаар эмх цэгцтэй ажлын байрыг бий болгон, бүтээмжийг нэмэгдүүлэхэд тань туслах болно.

Агааржуулалт ба хөргүүр

Серверүүд болон бусад компьютерийн тоног төхөөрөмжийн тасралтгүй үйл ажиллагаанаас үүдэн халалт үүсдэг. Тэгвэл агааржуулалтын системийг суурилуулснаар, 24/7-оор ажиллаж тоног төхөөрөмжийн хэт халалт, эвдрэлээс сэргийлэх болно. Серверийн өрөөний стандарт темпратур нь 20–24 градус, өрөөний чийгшилт 40% – 55% байдаг. Манай компани нь таазны, ханын болон босоо гэсэн үндсэн 3 төрлийн хөргүүрээр серверийн өрөөний шийдэл боловсруулан, ажиллаж байна.

Нөөц тэжээл буюу батерей

Серверийн өрөөний тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангахад нөөц тэжээл буюу батерэй нь зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ нь цахилгаан доголдох, тог тасрах үед серверийн өрөөний тоног төхөөрөмжүүдийг тодорхой хугацаанд хувьсах хүчдэлээр хангадаг төхөөрөмж юм.

ГАЛЫН ДОХИОЛОЛ

Серверийн өрөөний тоног төхөөрөмжүүдийн хэт халалт, техникийн доголдол эсвэл цахилгаан холболтын улмаас серверийн өрөөнд гал гарах эрсдэл тулгардаг. Тиймээс утаа эсвэл галыг цаг тухайд нь илрүүлж, мэдээллэх галын дохиолол нь зайлшгүй суурилуулах шаардлагатай  төхөөрөмжүүдийн нэг билээ. Галын аюулаас хамгаалах систем ба галын унтраагуур нь MNS 6528: 2015 стандартат нийцсэн байна.

НЭВТРЭХ СИСТЕМ

Серверийн өрөөнд тухайн байгууллагын мэдээллийн сан, аюулгүй байдал, хяналтын төхөөрөмжүүдийн удирдлага болон холболтууд байдаг учир өрөөрүү зөвхөн эрх бүхий ажилтан нэвтрэх боломжтой нэвтрэх систем хийх шаардлагатай байдаг. Нэвтрэх систем нь царай болон хурууны хээ таних, нүүц үг хийх мөн чипээр онгойдог байхаар хийж болно.