Радио холбоо

“Радио холбоо“ гэдэг нь  радио төхөөрөмж ашиглан төрөл бүрийн мэдээллийг тэмдэгт, дохио, дуу, дүрс болон бусад хэлбэрээр нэвтрүүлэх, хүлээн авахыг хэлнэ. Нийтийн аюулгүй байдал, осол гамшгаас сэргийлэх мөн барилга, тээвэр, үйлдвэрлэл, эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбаруудад газрын хөдөлгөөнт систем чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна.

Утасгүй холболтын үндсэн төрлүүд
DMR  стандарт (Digital Mobile Radio)

DMR стандарт  тоон технологийн радио станцууд нь аналогоос систмээс тоон системд шилжих шийдлээр бүтээгдсэн. Ашиглаж буй аналоги системтэй хялбар зохицож ажиллах бөгөөд энгийн системээс радио хэрэглэгчдийн нягтрал ихтэй TRUNKED системд программын шинэчлэлээр шилжих боломжийг олгоно.

TETRA стандарт (Terrestrial Trunked Radio)

TETRA тоон радио стандарт нь  компьютер удирдлагатай (Trunked) сүлжээний зохион байгуулалттай ажилладаг. TETRA нь Засгийн Газар, аюулгүйн ажиллагааны үйлчилгээ (цагдаа, түргэн тусламж, эмнэлгийн дуудлага), тээврийн үйлчилгээ болон цэргийн үйл ажиллагаанд зориулан гаргасан стандарт юм. TETRA стандарт нь 1 радио сувгийг 4 логик суваг болгож ажилладаг. Ингэснээр 400 хүртэл радио хэрэглэгчдийг 1 радио суваг дээр зохицуулж ажиллуулах боломжтой болдог.

DPMR or NXDN стандарт
(Digital Private Mobile Radio or  Next Generation Digital Narrowband)

Аналог системээс тоон систем лүү хэсэгчилэн болон бүрэн шилжихэд системд доголдол үүсгэлгүй шинэчлэл хийх боломжтой. NXDN Type-D, DPMR Mode3 стандартууд нь хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх болон дэд бааз үүсгэхэд хамгийн хямд зардлаар шилжих оновчтой шийдэл юм. Мөн бусад радио холбооны системүүдтэй зохицон ажиллах боломжтой.

Аналог радио

Аналоги сигналын гол давуу тал нь хязгааргүй хэмжээгээр салаалах бололцоотой байдаг. Мөн сигналыг дамжуулж боловсруулах үйл явц нь дижитал сигналтай харьцуулахад илүү энгийн хялбар, зардал багатай шийдлүүд юм.

ТООН РАДИо ХОЛБОО

Газрын хөдөлгөөнт  аналоги системийг тоон системд шилжүүлснээр радио тоног төхөөрөмжийн овор хэмжээг багасгаж, мөн харилцаа холбооны чанар сайжран, спектрийн үр ашиг нэмэгдэж, богино мессеж илгээх зэрэг энгийн өгөгдөл дамжуулах боломжийг олгоно.

Иймд радио систем хэрэглэгчдийн өсөж буй хэрэгцээ шаардлагыг хангахын тулд дараагийн шинэ технологи бий болсон нь тоон радио холбооны шийдэл юм.

lcom lnc нь Японы Осака хотод байрлах радио холбооны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн компани юм. 1954 онд байгуулагдсан цагаас хойш газрын хөдөлгөөнт радио, сонирхогчийн радио, далайн радио, навигацийн бүтээгдэхүүн, нисэх онгоцны радио, харилцаа холбооны хүлээн авагч зэргийг  үйлдвэрлэж ирсэн бөгөөд дэлхийн 80 гаруй улсад борлуулагддаг.

Манай Глобал Телеком ХХК нь 2017 оноос хойш Icom брэндийн Монгол дахь албан ёсны дистрибютероор ажилласаар байна. Бид Оюу Толгой ХХК-ийн “ Далд уурхайн төсөл, Гамшигаас Хамгаалах Ерөнхий Газар, Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт ICOM, Hytera, Becker Mining System брэндүүдийн радио станцуудыг нийлүүлэн хамтарч ажилласаар байна.

[gem_youtube video_id=”BIUwHfekY9E”]