Дотоод холбооны станц

Аливаа байгууллагын бизнес болон үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг бол телефон дуудлага билээ. Уг харилцааг илүү үр ашигтай, оновчтой болгох үүднээс цөөн тооны гадна холболтыг бүх ажилчдад хүргэх, шуурхай холболт үүсгэх, зардал хэмнэх шаардлагаар Дотоод Холбооны Станц зохион бүтээгдсэн. Хөгжлийн явцад зөвхөн телефон яриа бус, холболтын болон мэдээллийн олон нэмэлт боломжуудыг өөртөө агуулж байгууллагын харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай төхөөрөмж болсон.

[gem_youtube video_id=”qfRZ6ZBucF8″]
[gem_icon_with_title icon_material=”f5d1″ icon_size=”medium” level=”h6″ icon_color=”#295097″ title=”IP Сүлжээн дэх Дотоод Холбоо” title_color=”#295097″]

Дижитал эрин үеийн суурь холболтуудын нэг болох IP Сүлжээнд суурилсан Дотоод холбооны станц. Та интернет, ethernet эвсэл VPN сүлжээ ашиглан өөрийн бизнес, ажил хэргээ тасралтгүй явуулах боломжтой байдаг бол одоо таны телефон харилцаа, үнэт дуудлага таньтай хаана ч холбогдох боломжтой боллоо. SIP, H.323 протоколд суурилсан аудио, видео дуудлага, дотоод холбооны үндсэн боломж болон IP Технологийн давуу талуудад суурилсан нэмэлт боломжуудын тусламжтайгаар танай байгууллагын харилцаа дараагийн түвшинд очих болно.

IP Хэрэглэгчийн тоо
IP Холбох шугамын тоо
Аналог хэрэглэгчийн тоо
Аналог холбох шугамын тоо
[gem_icon_with_title icon_material=”f5c2″ icon_size=”medium” level=”h6″ icon_color=”#295097″ title=”Үүлэн технологид суурилсан Дотоод Холбоо” title_color=”#295097″]

Орон зай, цаг хугацаанаас үл хамааран бизнесийн харилцаа холбооны үйл ажиллагааг хаана, хэдийд ч биелүүлэх үүлэн технологид суурилан дотоод холбооны станцын үйлчилгээг авснаар харилцаа холбооны зардалдаа илүү уян хатан хөрөнгө оруулалт хийх боломжтой. Жижиг хэмжээний албан байгууллагад тохиромжтой энэхүү шийдлийн хүрээнд ДХС-н бүхий ашиглах боломжтой функцыг та өөрийн дурын төхөөрөмж (IP Телефон, PC, Гар утас г.м) дээр хүлээн авна.

IP Хэрэглэгчийн тоо
IP Холбох шугамын тоо
Аналог хэрэглэгчийн тоо
Аналог холбох шугамын тоо
[gem_icon_with_title icon_pack=”fontawesome” icon_size=”medium” level=”h6″ icon_color=”#295097″ title=”IP Сүлжээн дэх Дотоод Холбоо” title_color=”#295097″ icon_fontawesome=”f1ac”]

Дунд болон том хэмжээний байгууллагын дижитал шилжилт хийх зардлаас томоохон хэмжээний хэмнэлтийг та энэ системийн тусламжтайгаар хийж чадна. Аналог, дижитал, IP гэх мэт бүх л холболтыг дэмжих тул танай байгууллага өөрийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан аль ч сонголтоор үндсэн, салбар, алслагдсан хэрэглэгчээ, телефон дугаарын үйлчилгээ үзүүлэгч бүх оператортой холбох боломжтой болно. Үүний үр дүнд байгууллагын дотоод ажиллагаа, бизнесийн оновчтой харилцаа улам батжих боломжтой юм.

IP Хэрэглэгчийн тоо
IP Холбох шугамын тоо
Аналог хэрэглэгчийн тоо
Аналог холбох шугамын тоо
[gem_icon_with_title icon_material=”f47a” icon_size=”medium” level=”h6″ icon_color=”#295097″ title=”Аналог Дотоод Холбооны Станц” title_color=”#295097″]

Харилцаа холбооны уламжлалт технологи болох Аналоги систем өөрийн давуу талуудын ачаар хурдацтай хөгжиж буй энэ үед ч гэсэн хэрэглэгчдийн шаардлагыг хангаж, эрэлттэй байсаар байгаа билээ. Найдвартай ажиллагаа, хямд үнэ, хялбар суурилуулалт гэсэн үндсэн давуу талууд танай байгууллагын үндсэн шаардлагыг баг төсвөөр хангах боломжтой.

IP Хэрэглэгчийн тоо
IP Холбох шугамын тоо
Аналог хэрэглэгчийн тоо
Аналог холбох шугамын тоо