a

Panasonic брэндийн
нэгдсэн удирдлага бүхий
домофон систем

Технологийн  хөгжлийн ачаар бидний амьдралын алхам бүр илүү ухаалаг, хялбар, аюулгүй болсоор байна. Өмнө нь хяналтын камер, нэвтрэх систем, домофон зэрэг системүүд нь харилцан хамааралгүй бие даасан системүүд байсан бол өнөө үед хяналт, аюулгүй байдлын системүүд нь хоорондоо нэгдэн ажиллах боломжтой болсон.

Глобал Телеком ХХК нь дэлхийд тэргүүлэгч Panasonic брэндийн хяналт, аюулгүй байдлын бүтээгдэхүүнүүдийг Монголд албан ёсоор нийлүүлэн, орон сууц болон амины сууцанд тохирох шийдлүүдийг боловсруулан ажиллаж байна. Бид танд Panasonic брэндийн видео интерком болон 4G сүлжээнд тулгуурласан гар утастай холбогдон ажиллах боломжтой домофон системийн шийдлүүдийг танилцуулж байна.

Видео интеркомын шийдэл

Энэхүү видео интеркомын шийдэл нь нийт 1000 хүртэлх айл өрхийг SIP сервертэй холбох бөгөөд гэрээсээ хүүхдийн тоглоомын талбай, ахмадын нарлах хэсэг, автомашины зогсоол зэрэгт байрлах хяналтын камериудтай холбогдон харах боломжтой юм. Гэрт байрлах хяналтын дэлгэцээр дамжуулан харуул хамгаалалтын алба, СӨХ, ресепшний IP утастай шууд холбогдон ярихаас гадна оршин суугчид хоорондоо дуудлага хийх зэрэг олон давуу талтай хяналтын систем юм.

Мөн IP хяналтын төхөөрөмжүүдээ утасгүй сүлжээнд (4G) холбон, гэр бүлийн гишүүдийн утсанд аппликейшн суулгаснаар та гэртээ байхгүй байсан ч гэрт ирэх зочидод хариу өгөх, утаснаасаа хаалгаа тайлах зэрэг амьдралыг тань хялбарчлах олон боломжуудыг танд олгох болно.

Ухаалаг утасны холболт бүхий шийдэл

Энэ шийдлийн гол онцлог нь айл бүрт сүлжээний кабель болон хяналтын дэлгэц суурилуулах шаардлагагүйгээр утасгүй сүлжээнд (4G)-д холбогдон, зөвхөн ухаалаг утсаар, хяналт, аюулгүй байдлын IP төхөөрөмжүүдтэй холбогдож болдог шийдэл юм. Гэр бүлийн гишүүдийн гар утсанд тусгай аппликейшн суулгаснаар 4G сүлжээнд холбогдсон л бол хаанааас ч зочидтойгоо холбогдон хариу өгөх, хаалгаа тайлах боломжтой. “Мобайл коннект” шийдэл нь видео интерком шийдлийг бодвол өртгийн хувьд илүү хямд бөгөөд суурилуулахад хялбархан шийдэл.

IP ДОМОФОН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ТӨРЛҮҮД

Оршин суугчидруу дуудлага хийх

Хамгаалалтын алба, орцны дуудагч, ресепшин, хаалганы хонх зэргээс ирсэн дуудлаганд, 4G сүлжээнд холбогдсон л бол хаана ч байсан гар утаснаасаа хариу өгч хаалгаа нээж болно.

Гар утаснаасаа яаралтай дуудлага хийх

Аюул, осол тохиолдсон үед гар утсан дээрх аппликейшнаа ашиглан хялбарханаар харуул хамгаалалтын алба, ресепшин болон СӨХ-рүү яаралтай дуудлага хийх боломжтой.

Гар утаснаасаа орчин тойрноо хянах

Аюул, осол тохиолдсон үед гар утсан дээрх аппликейшнаа ашиглан хялбарханаар харуул хамгаалалтын алба, ресепшин болон СӨХ-рүү яаралтай дуудлага хийх боломжтой.

Мессеж илгээх

Оршин суугчидруу СӨХ, харуул хамгаалалтын албанаас нэгдсэн байдлаар эсвэл зөвхөн нэг айлруу сонгон захиа илгээх боломжтой.

Нэмэлт төхөөрөмж

Оршин суугчид өөрсдийн хэрэглээндээ тохируулан хэдэн ч дэлгэц болон IP төхөөрөмжүүдийг холбон нэмэлтээр суурилуулах боломжтой. Хүсвэл та дэлгэц суурилуулахгүйгээр зөвхөн гар утастайгаа орцны дуудагчаа холбон харилцаж болно.

Бүртгэл хийх

Удирдлагын төвөөс айл бүрт QR код өгөх болно. Оршин суугчид аппликейшнээ татаж QR кодоо уншуулаад, хэрэглэгчийн нэрээ хийснээр таны бүртгэл баталгаажин гар утаснаасаа холбогдох боломжтой болно.

Видео интерком шийдлийн давуу тал

Оршин суугчид хоорондоо дэлгэцээрээ дуудлага хийх боломжтой.

Таныг эзгүйд зочин ирсэн тохиолдолд дуут шуудан үлдээх боломжтой.

Хяналтын дэлгэц суурилуулснаар гар утасны сүлжээ тасрах, цэнэг дуусах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх боломжтой.

Хяналтын дэлгэцийг хулгайн дохиолол, хаалганы мэдрэгч, утаа мэдрэгч зэрэг төхөөрөмжүүдтэй холбосноор харуул хамгаалалтын алба болон тухайн оршин суугчийн гар утасруу дохио илгээх боломжтой.

Суурилуулах хүчин чадал

1000 хүртэл айл өрх, 500 хүртэл IP камер, 50 хүртэл IP утас, 100 хүртэл орцны дуудагч мөн айл бүрээс 4 хүртэл ухаалаг утсыг утасгүй сүлжээ буюу интернэт ашиглан нэг SIP серверт холбогдоно. Тиймээс томоохон хотхон, цогцолбор хорооллууд бүгд нэг SIP серверт холбогдон нэгдсэн нэг аюулгүй байдал, хяналтын системтэй болох боломжтой юм.

Суурилуулах хүчин чадал

1000 хүртэл айл өрх, 500 хүртэл IP камер, 50 хүртэл IP утас, 100 хүртэл орцны дуудагч мөн айл бүрээс 4 хүртэл ухаалаг утсыг утасгүй сүлжээ буюу интернэт ашиглан нэг SIP серверт холбогдоно. Тиймээс томоохон хотхон, цогцолбор хорооллууд бүгд нэг SIP серверт холбогдон нэгдсэн нэг аюулгүй байдал, хяналтын системтэй болох боломжтой юм.

Panasonic брэндийн домофон системийн шийдлүүд

Орон сууцанд зориулсан IP шийдэл

Чанар стандартаараа тэргүүлэгч, үнэ цэнэтэй бүхий тоног төхөөрөмж
-Хүүхэд багачууд, өндөр настангуудад ашиглахад хялбар байдал
-Аюулгүй байдлын мэдрэгч
Системийн өргөтгөл хийж, нэгдсэн аюулгүй байдлын системүүдтэй холбогдоно.
Ухаалаг утастай холбогдоно.

Орон сууцанд зориулсан аналог шийдэл

Чанар стандартаараа тэргүүлэгч, үнэ цэнэтэй бүхий тоног төхөөрөмж
-Хүүхэд багачууд, өндөр настангуудад ашиглахад хялбар байдал
-Аюулгүй байдлын мэдрэгч
Хяналтын дэлгэцний өргөн сонголтой.

Мобайл коннект шийдэл (дэлгэцгүй)

Хаанаас ч видео болон аудиогоор холбогдоно.
Айлуудад шинээр кабель татан хяналтын дэлгэц суурилуулах шаардлагагүй.
-Хямд өртөгтэй
-Суурилуулахад хялбар

Видео интерком болон мобайл коннект шийдэл