a

UC Pro буюу
Нэгдмэл Холбооны
Програм Хангамж

Бизнес харилцаа холбоо сүүлийн үед маш хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж байна.

UC Pro програм нь өндөр хурд, мэдээлэл алдагдалгүй дамжуулах, олон төрлийн төхөөрөмж холбох гэх мэт харилцаа холбооны төрөл бүрийн хэрэглэгдэхүүнүүдийг хялбар, ашигтай байдлаар ашиглах боломжийг олгодог.

Зардал бууруулахын тулд дахин зардал гаргаж систем солих шаардлага хэн бүхэнд тулгардаг ч энэхүү програм нь танай байгууллагад одоо ашиглаж байгаа Panasonic дотуур холбооны станцтай маш сайн нийцэж ажиллах тул танай байгууллагын бизнесийн салбараас үл хамааран ажил гүйцэтгэлийн үр дүнд хүчтэй дэмжлэг үзүүлж чадна.

[gem_list type=”double-arrow” color=”5″]

  • Бүх төрлийн төхөөрөмж ашиглах
  • Хүссэн үедээ хялбар холбогдох
  • Бүх гишүүдтэй шууд, шуурхай текст чатаар холбогдох

[/gem_list]

Холбогдох төхөөрөмж

UC Pro програм нь зөвхөн Windows гэлтгүй Mac OS, iOS, болон Android-г дэмжиж ажиллана

Компъютер

Panasonic UC Pro нь олон хэрэглэгчийг багтаасан дуудлага, нэгдсэн мессеж (автомат хариулагч, дуут шуудан), холболтын статус, дата хандалт гэх мэт хамтын ажиллагааны олон функцийг ашиглах боломжийг Windows үйлдлийн систем ашиглагчдад голчлон олгох зориулалттай бүтээгдсэн.

Mac үйлдлийн системийг мөн ашиглах боломжтой, үр дүнд нь компъютер хэрэглэгч хэн бүхэн системийн нэг хэсэг болох бөгөөд жижиг дунд бизнесээс эхлээд томоохон аж ахуйн нэгжүүд, салбар болон гэрээт ажилтнуудтай компаний хувьд ашиглалтын хязгаар үгүй болж буй юм.

* Зарим функцийг Mac дэмждэггүй.

Ухаалаг утас болон Таблет

Та гар утасаа суурин компьютертэй ижил хэрэглэгчийн түвшинд ашиглах боломжтой бөгөөд та гадна явж байхдаа ч өөрийн бизнесийн талаар цаг алдалгүй санаа тавьж болно.

[gem_list type=”check-style-2″ color=”3″]

  • Apple ба Apple лого нь АНУ болон бусад орнуудад бүртгэгдсэн Apple Inc- ийн худалдааны тэмдэг юм. App Store бол Apple Inc-ийн үйлчилгээний тэмдэг юм.
  • Google Play бол Google Inc.-ийн худалдааны тэмдэг.

[/gem_list]

CTI ба Компьютерийн телефон интеграци

CTI (Компьютерийн телефон интеграци) нь UC (Unified Communications) -ийн чухал элемент юм. Энэ нь харилцаа холбооны хэрэгслийг мэдээллийн технологийн системтэй үр дүнтэй холбох интерфейс холболт юм.
CTI нь хэрэглэгч таны утсыг алсын удирдлагаар удирдах, програмчлах шаардлагагүйгээр дуудлага хийх, тохируулах, хүлээн авах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл энэ нь хэрэглэгчид дурын төхөөрөмж болох компьютер, смартфон, таблетаас шууд дуудлага хийх, хүлээн авах боломжтой болно.

Статус Менежмент

Хэрэглэгчид өөрсдийн тухайн агшин дахь статусаа чөлөөтэй тодорхойлох, багийн гишүүдийн бэлэн байдлыг хянах, нөхцөл байдал бүрт хамгийн үр дүнтэй холбоо тогтоох боломжийг олгосноор дотоод харилцаа холбоо эрс хурдасдаг.

Энэ нь холболтын цагийг хэмнэж, ажил тасалдахаас сэргийлнэ. Үүнээс гадна, UC Pro Outlook Calendar-тай хамтран ажилласнаар хуанлийн хуваарийн дагуу хэрэглэгчийн статус мэдээллийг автоматаар шинэчлэх боломжтой.

Текст Чат

UC Pro нь компани доторх харилцаа болон ажлын гүйцэтгэлийн талаар текст мессежийг компьютер, Outlook эсвэл мобайл хэрэглэгчээс шууд дамжуулах боломжийг олгоно.

Энэ нь шаардлагатай мэдээлэл дамжуулалтын хурдасгаж, хурдан унших, хариултыг бодит цаг хугацаанд нь илгээх боломжийг олгодог. Харилцаа холбоог улам бэхжүүлэх үүднээс мессежийг нэг зэрэг олон хүмүүст илгээх боломжтой.

Аудио болон Видео чат

Та видео чатаар бусад ажилчдын нөхцөл байдал, мэдрэмж, илэрхийллийг илүү ойлгох боломжтой болно. Мөн төсөл танилцуулгаа видео маягаар дэлгэц хуваан танилцуулвал энгийн телефон дуудлагаас илүү үр өгөөжтэй болох болно.

Системийн холболт