Зочид буудлын удирдлагын систем
Property management system (PMS)
Зочид буудлын зочин угтах хэсэгт зочин угтах, үдэхтэй холбоотой их ажлыг гар ажиллагаа, цаасаар гүйцэтгэдэг байсан бол Property managemant system (PMS) буюу зочид буудлын удирдлагын системийг бүтээснээр энэхүү хүнд ажлыг хөнгөвчилж үйлчилгээний хурд, чанарыг сайжруулах болжээ.
Энэхүү технологид суурилсан систем нь зочид буудлын захиалга, үйлчилгээ, төлбөр тооцооны өдөр тутмын үйл ажиллагааны процесс болон хоорондын мэдээлэл солилцоог автоматжуулж, менежерүүд болон ажилчдын ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй удирдлагын шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны зардлыг хэмнэх боломжийг олгох цогц програм хангамжийн нэгдэл юм. PMS-ийг ашигласнаар зочид буудлын ажилтнуудын ажлын зөв хуваарилалт болон урт, богино хугацаанд захиалгыг нэмэгдүүлэх, борлуулалтаа дэмжих боломжийг бий болгож байдаг. Энэ нь зөвхөн өдөр тутмын үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй, зочдын сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй. Зочин захиалгаа хийсэн мөчөөс эхлэн зочид буудалд ирж буудаллах, буудлаас гарч гэртээ харих хүртэлх зочныг халамжилж, сэтгэл ханамжийг бий болгох, зочид буудлын талаар эерэг сэтгэгдэл үүсгэхэд энэхүү систем нь чухал үүрэг гүйцэтгэдэг.
PMS буюу зочид буудлын удирдлагын системийн функцууд
Easy front desk (reception)
Захиалгын удирдлагын систем
Төлбөр тооцооны удирдлага
Өрөөний удирдлагын систем
Нягтлан бодох бүртгэлийн программ
Гүйцэтгэлийн тайлан
Easy front desk буюу ресепшинд зориулсан систем нь үйл ажиллагаатай холбоотой бүхий л бүртгэл, хяналт, анхааруулгыг өгөх функц бүхий систем юм. Зочид буудалтай холбоотой үйл ажиллагаануудыг автоматжуулж, цаг хугацааг хэмнэн, харилцан уялдаа холбоотой ажиллахад тань энэ систем туслах болно.
Сануулах болон Захиалга тэмдэглэх календарь
Энэ нь урьдчилсан захиалга тэмдэглэх ба захиалгатай өдөр ирэхэд ресепшинд сануулга өгөх болно. Онлайн захиалгыг автоматаар тэмдэглэлд оруулж, цуцлах бөгөөд ажилтан өөрөө ч энэ үйлдлийг хийх боломжтой.
Өрөө шалгалтын тэмдэглэл
Буудлын бүх өрөөний жагсаалт гаргаж өрөөнүүдыг хүнтэй, хүнгүй, цэвэрлэгээ хийсэн эсэх, шалгалт хийсэн эсэхийг тэмдэглэх мөн цэвэрлэгээ, шалгалт орох хэрэгтэйг тэмдэглэдэг жагсаалт юм.
Төлбөрийн нэгдсэн мэдээлэл
Үйлчлүүлэгч буудалд ирсэн үеэс бүртгэлтэй болох ба бусад үйлчилгээнд (Саун, СПА, Массаж, Өрөөний үйлчилгээ, Ресторан гэх мэт) орох үед ажилтан үйлчлүүлэгчийн нэр болон ID-гаар төлбөрийн мэдээллийг явуулж, үйлчлүүлэгч буудлаас гарах үед ресепшинтэй нэгдсэн нэг тооцоо хийх боломжтой юм.
Үйлчлүүлэгчийн мэдээлэл хадгалах
Ирсэн үйлчлүүлэгчийн мэдээлэл хадгалагддаг учир, байнгын үйлчлүүлэгчидэд хөнгөлт, урамшуулал өгөхөд илүү хялбар байх болно.
Онлайн захиалгын программ
Өмнө нь жуулчид аль нэг оронд аялахдаа аяллын компани, эсвэл танилаараа дамжуулан зочид буудлын захиалга хийдэг байсан бол одоо жуулчдын дийлэнх нь онлайнаар шууд захиалахыг илүүд үздэг болжээ. Онлайн захиалга хийхэд хялбар, хямд, асуудалгүй ажиллагаатай байх нь гадны жуулчид болон дотоодын зочдыг татах маш үр дүнтэй арга юм.
Захиалгын удирдлага нь өрөөний захиалга хүлээн авах, бүртгэхтэй холбоотой процессыг автоматжуулах ба ямар ч байршилаас шаардлагатай хэрэглэгчид болон менежер, ажилтнууд нэвтрэх, мэдээллээ авах, захиалга оруулах боломжтой юм. Энэ системийн тусламжтайгаар давхардсан захиалга үүсэх эрсдэлээс сэргийлнэ.
ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ
ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР
Хаанаас ч захиалах өрөөнийхөө үнэ ханш болон холбогдох мэдээллийг харах болон захиалах боломжтой.
БҮГДЭД ТОХИРОХ СИСТЕМ
Энэхүү систем нь бүх төрлийн зочид буудал, амралт сувилалын газар, жуулчны баазуудад тохирно.
БУСАД СИСТЕМҮҮДТЭЙ ХЯЛБАР НЭГДЭНЭ
Захиалгын систем нь шинэ бүх төрлийн вэб сайтуудтай амархан нэгдэн ажилладаг.
НУУЦЛАЛ ӨНДӨР
Онлайнаар захиалга хийхэд хэрэглэгчийн мэдээлэл, үнэ, илгээмж зэрэг нь нууц кодоор хамгаалагдана.
Зочид буудалд үүсэх давуу тал
- Захиалах өрөөнийхөө үнэ болон захиалгад байгаа эсэхийг хялбархан хянах боломжтой.
- Сурталчилгаа хийхэд хялбар.
- Байгууллагын үйлчлүүлэгчид, аялал жуулчлалын агентууд болон давуу эрх бүхий зочидод зориулсан тусгай үнийг тогтоох боломжтой.
- Тасалбар, цэцэг, хоолны захиалга гэх мэт бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг зарах боломжтой.
- Гэрийн тэжээвэр амьтдад нэмэлт төлбөр бодох.
- Онлайн захиалгын үр дүн дээр үндэслэн борлуулалтын шинжилгээг боловсруулах боломжтой.
- 24/7 захиалга өгөх боломжтой байснаар нэг ч үйлчлүүлэгчийг алдахгүй
[/gem_list]
Зочидод үүсэх давуу тал
- Тухайн өрөө бэлэн байгаа эсэхийг шууд харах боломжтой.
- Өрөөний төлбөрийг валютаар төлөх.
- Амралтын өдрийн эсвэл хосуудын гэх мэт нэмэлт багцуудыг худалдан авах боломжтой.
- Театрын тасалбар, хоолны захиалга, СПА гэх мэт нэмэлт үйлчилгээнүүдийг худалдаж авах.
- Буудлын доторх болон өрөөнүүдийн гэрэл зургийг үзэж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан сонголтоо хийх боломжтой.
- Түргэн шуурхай, ашиглахад хялбар.
[/gem_list]
Тухайн зочдыг байрлаж байх үедээ ашигласан бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ болон өрөөний төлбөр тооцоог бүртгэх, тооцоолон гаргах, төлбөрийг хүлээн авч бүртгэх гэсэн үйлдлүүдийг гүйцэтгэдэг. Захиалгын төлбөрийн урьдчилгааг төлбөрийн хэлбэр тус бүрээр бүртгэх, үлдэгдэл төлбөрийг харуулах боломжтой тул орлогын хяналт болон удирдлагыг нэгтгэх боломжийг олгодог.
Стандарт ханш
Үнийн саналыг хүссэн үедээ тухайн нөхцөл байдалд тохируулан өөрчлөх боломжтой.
Орлогын менежмент
Борлуулалтын менежментийн модуль нь тухайн системдээ тохируулага хийх замаар үнийг автоматаар тохируулах боломжийг танд олгож, орлогоо нэмэгдүүлэхэд туслах болно.
Багцын үнэ
Зочдод зориулсан нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий багц гарган, үйлчлэх боломжтой юм. Жишээ нь: Цэцэг хүргэлт, алжаал тайлах үйлчилгээ, тусгай үйл ажиллагаа, унаагаар үйлчлэх гэх мэт.
Өрөөний үйлчилгээний чанар нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл өрөөний удирдлагын систем нь ресепшин болон үйлчилгээний ажилчдын харилцан уялдаа холбоог сайжруулснаар зочдод түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэн, цаг хугацааг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэх болно.
Үйлчилгээний ажилтан өрөөг цэвэрлэсний дараа PMS систем дээр бэлэн болсныг тэмдэглэж, дараагийн ажилаа харах боломжтой. Энэ системийн бүтэц нь энгийн учир хэрэглэхэд хялбар бөгөөд удирдах ажилтангууд гар утас эсвэл компьютероосоо ажилчдынхаа ажлын гүйцэтгэлийг хянан, хуваарилах боломжтой юм.
Давуу тал
НАРИЙВЧИЛСАН МЭДЭЭЛЭЛ
Өрөөнүүдийг сул, үйлчилгээнд байгаа эсэх, цэвэрлэсэн болон цэвэрлээгүй талаар нарийвчилсан мэдээлэл харах боломжтой.
АНГИЛАХ БОЛОМЖ
Өрөөнүүдийг дугаар, өрөөний статус, төрөл, байрлал зэргээр нь хялбархан эрэмблэн харах боломжтой.
БҮСЧЛЭЛ
Үйлчилгээний ажилтнуудад ажлыг нь амархан хуваарилах боломжтой. Цэвэрлэгээ, шалгалт, засвар хийх гэх мэт хэсгүүдэд хувааж зөв дэс дараалалтай ажилуулна
ШҮҮЛТ ХИЙХ
Өрөөнүүдийн төрөл, статус, зочдын нэр, үйлчилгээний ажилтаны хэсэг гэх мэтээр түлхүүр үгийг ашиглан хялбархан хайлт хийх боломжтой.
Та бизнесийнхээ үйл ажиллагааг бүхэлд нь удирдах боломжтой
Нэгдсэн зочид буудлын нягтлан бодох бүртгэлийн программ хангамж нь таны бизнесийн цар хүрээг тэлэхэд тань туслах болно. Орлого, зарлагын үзүүлэлт, үлдэгдэл гэх мэт нягтлан бодох бүртгэлийн стандарт үзүүлэлтээс гадна зочдыг хайх болон мэйлийн загвар боловсруулалтыг хүртэл хийдэг.
Ерөнхий нягтлан бодох бүртгэл
Нягтлан бодох бүртгэлийн системийн мэдээллийг банкны тайлантай хялбархан харьцуулж, НӨАТ-ын өрийг тооцож, санхүүгийн тайланг зөвхөн ганц товчин дээр дарснаар хялбар гаргаж болно.
Хэрэглэгчийн хайлт
Хэрэглэгчийн дэлгэрэнгүй хайлтын систем нь тухайн зочдын захиалгын огноо, байршил, байгууллагын нэр, данс гэх мэт тодорхой үзүүлэлтүүдээр нь хэрэглэгчийн мэдээллийг хайх боломжийг олгодог. Ингэснээр таны цагийг хэмнэж, төлбөр тооцоогоо цаг алдалгүй хийх болно.
Шууд борлуулалтын нэхэмжлэх
Нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээг (зогсоолын төлбөр, цуцлалтын хураамж, өрөөний үнийн тохируулга гэх мэт) урьдчилан захиалга болон тооцоог авах эсвэл тусдаа ПОС нэхэмжлэх дээр нэмж, тусдаа дансанд бүртгэх боломжтой. Захиалгад ороогүй ч зочдын бэлнээр хийсэн худалдан авалтан дээр ПОС нэхэмжлэхийг хялбархан үүсгэж болно. Орлогын тайланг дэлгэрэнгүй байдлаар эсвэл тодорхой хугацаанд зарагдсан бүтээгдэхүүн үйлчилгээний орлогыг сонгон харах боломжтой.
Авлага
Нэхэмжлэл, төлбөр тооцоо, хадгаламж, урьдчилгаа төлбөр ба буцаан олголтын тохиргоог удирдаж хянах боломжтой.
Нэгдсэн удирдлага
Компаний татварын тохиргооноос эхлээд ажилчдын мэдээлэл, валютын тохиргоо, шимтгэл, хураамж хүртэл бүх хүчин зүйлсийг нэгдсэн байдлаар удирдах боломжтой.
Бодит цаг хугацаанд зочид буудлын өгөгдлийг хянах
Тухайн цаг хугацаанд болж байгаа үйлдлүүдийг өгөгдлийн дагуу автоматаар хянаж, зохицуулан тайлан тооцооны үйл ажиллагааг хялбаршуулан, хурдасгаж, нарийвчлалыг сайжруулж, таны бизнесийн талаар тодорхой дүр зургийг гаргаж өгөх болно. Зочид буудлын тайлан тооцоог Microsoft Excel руу хөрвүүлэх, системээс шууд хэвлэх эсвэл имэйлээр илгээх боломжтой.
Статистик үнэлгээ
Үйл ажиллагааны тайлан нь таны бизнесийн үйл явцын тойм мэдээлэл, одоогийн эсвэл сонгосон огноо, сар, жил хүртэлх статистик мэдээллийг харуулах болно. Ажил эрхлэлтийн түвшин, ADR, түрээслэх өрөөний тоо, RevPAR, өрөөний нийт орлого гэх мэт үзүүлэлтүүдийг жилийн турш бүртгэж, өмнөх жилийн тоотой харьцуулж үздэг.
Төлбөрийн мэдээлэл
Төлбөр тооцооны тайлан мэдээ нь ямар нэгэн төлбөрөө төлөөгүй эсвэл үлдэгдэлтэй захиалгыг бүртгэхэд тустай байдаг. Энэ тайлан нь хадгаламж эсвэл эцсийн төлбөр эсвэл хэрэглэгчийн зээл эсэхээс үл хамааран үлдэгдэлтэй бүх захиалгыг хялбархан жагсаана.
Захиалгын тайлан
Энэ систем нь захиалгын мэдээллийг агуулдаг бөгөөд захиалгын талаарх өгөгдлийг нарийвчилсан хайлтын үзүүлэлтээр эрэмбэлэх, шүүх боломжтой мөн дүн шинжилгээ хийх зорилгоор захиалгад анализ хийх боломжийг олгодог байна. Хэрэглэгчдийн мэдээллийн загваруудыг хадгалах боломжтой бөгөөд ингэснээр мэдээлэл бүрийг тохируулах шаардлагагүй болно. Тусгай тайлангуудыг өдөр бүр автоматаар ажиллуулах (мөн имэйлээр илгээх) тохиргоог хийх боломжтой.
Компаний татварын тохиргооноос эхлээд ажилчдын мэдээлэл, валютын тохиргоо, шимтгэл, хураамж хүртэл бүх хүчин зүйлсийг нэгдсэн байдлаар удирдах боломжтой.
Борлуулалтын тайлан
Бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын тайлан нь хоолны төлбөр, спа, гоо сайхны үйлчилгээ, зогсоолын төлбөр гэх мэт нэмэлт үйлчилгээ, барааны төлбөрийн ашгийг харуулах болно. Борлуулалтын тайлан нь тодорхой хугацааны туршид эсвэл тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын нийт дүнг нэгтгэн гаргаж, өрөөний орлогоос тусад нь туслах орлогын дүн шинжилгээг хийх боломжтой.