Домофон систем
Домофон систем гэж юу вэ?
Домофон систем нь барилга байгууламжийн гадна болон дотор байрлах хүмүүсийг аудио, видео хэлбэрээр холбодог нэг талаар харилцаа холбооны, нөгөө талаар аюулгүй байдлын хэрэгсэл юм. Энэхүү систем нь танд өөрийн албан байгууллага эсвэл гэрийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангаж, тав тухтай орчинд ажиллаж амьдрах боломжийг танд олгох болно.
Технологийн хурдацтай хөгжлийн өнөө үед домофон системийг зөвхөн үүдний хонх байдлаар ашиглахаа больж, хоёрдогч системүүдтэй интеграцчилах, барилгын менежментийн системүүдтэй холбох, хамгаалалтын нэгдсэн системийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой байдлаар ашиглах болсон.
Интерком буюу домофон системийг оффис, үйлдвэрлэл, банк санхүү, сургууль цэцэрлэг, орон сууц, хотхон хороолол зэрэг ямар ч обьектод суурилуулах боломжтой.
ДОМОФОН СИСТЕМИЙГ СОНГОХ 3 ШАЛТГААН
АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Домофон системийг ихэвчлэн тухайн байгууламжийн аюулгүй байдлыг хангах үүднээс, хаалганы гадаа ирсэн зочинтой алсаас холбогдон, байгууламжид нэвтрэх эсэхийг шийддэг. Зөвшөөрөлгүй хүмүүсийг обьектод нэвтрэхээс сэргийлж, танд аюулгүй байдлыг мэдрүүлэх болно.
ТАВ ТУХ
Та домофон системээ гар утастайгаа холбосноор, хаалган дээр ирсэн зочинтой гар утсаараа холбогдон ярьж, хаалгаа нээх боломжтой юм. Мөн та гэртээ байхгүй байсан ч гар утсаараа гэрийнхээ гадаа байгаа зочидтой холбогдон ярих боломжтой. Мөн домофон системийг барилгын лифттэй холбосноор гэрээсээ гарах үедээ цахилгаан шатаа гэрт байрлах дэлгэцээр дуудах боломжтой. Энэ нь таны цаг хугацааг хэмнэн, тав тухыг танд мэдрүүлэх болно.
ХАМГААЛАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМ
Домофон системийг гадаа байрлах хяналтын камериудтай холбон, гаднах орчныг гэрээсээ хянах боломжтой болох юм. Мөн танд ямар нэгэн аюул гарсан тохиолдолд харуул хамгаалалтын албатай шууд холбогдож болно.
“Глобал Телеком” ХХК нь аюулгүй байдлын системээрээ дэлхийд тэргүүлэгч брэндүүд болох Panasonic, Hikvision, Dahua зэрэг брэндүүдийн тоног төхөөрөмжөөр, танай албан байгууллага болон гэрт тань тохирох шийдлийг боловсруулан, мэргэжлийн тохиргоо суурилуулалтын үйлчилгээг хийж гүйцэтгэх болно.
Орон сууцанд зориулсан шийдэл
500 хүртэлх айл өрхийг холбон, үүдний нэгдсэн дуудлагын системтэй холбох боломжтой. Мөн тухайн орон сууцанд байрлах хяналтын камериудтай холбогдсоноор, гэрээсээ гаднах орчныг хянах, харуул хамгаалалтын албатай гэрт байрлах дэлгэцээр дамжуулан шууд холбогдох мөн гэрээсээ лифтээ дуудах зэргээр хяналтын системүүдийг хооронд нь интеграцчилан нэгдсэн том хяналтын системийг үүсгэх боломжтой.
Амины орон сууцны шийдэл
Үүдний хонхыг хоёр болон түүнээс дээш дэлгэцтэй нэгэн зэрэг холбож, аль нэг удирдлагын дэлгэцээр онгойлгох боломжтой. Ухаалаг гар утастайгаа холбосноор, та гэртээ байхгүй байсан ч гэрт ирсэн зочидтойгоо холбогдон ярих боломжтой юм.