a

БАРИЛГЫН НЭГДСЭН
ХЯНАЛТ УДИРДЛАГЫН СИСТЕМ

Барилгын нэгдсэн хяналт удирдлагын систем нь агааржуулалт, гэрэлтүүлэг, халаалт, хөргөлт, цахилгаан, барилгын аюулгүй байдал хяналтын систем зэрэг тус тусдаа удирдлага бүхий дэд системүүдийг нэгтгэсэн, автомат удирдлагын систем юм.

Галын дохиоллын системийг зөвхөн дохиоллын панел нь л удирддаг. Тэр нь хяналтын камертайгаа холбогдоогүй байдаг. Мөн халаалт, хөргөлтийн систем нь өөрийнхөө удирдлагын хэсгээр удирдагдаж, агааржуулалтын системтэйгээ уялдаагүй байдаг. Ингэснээр нэг барилгад маш олон төрлийн системүүд хоорондоо харилцан уялдаагүй байдлаар суурилагдах тохиолдол гардаг. Эдгээр олон төрлийн системийг зэрэг, байнга хянах боломжгүй байдаг учраас гэнэтийн осол, аваар гарах эрсдэл нэмэгддэг байна. Мөн эрчим хүчний үр ашиггүй хэрэглээ нь барилгын урсгал зардлыг нэмэгдүүлснээр барилга эзэмшигч болон түрээслэгчдийн зардлыг өсгөдөг. Барилгын ашиглалтын зардлын 29 орчим хувийг эрчим хүчний зардал эзэлдэг байна. Барилгын ухаалаг шийдлийн гол давуу талуудын нэг нь барилгынхаа гадна болон дотор орчинг хянаж, удирдахдаа эрчим хүчний зардлаа хэмнэх явдал юм.

[gem_icon_with_title icon_pack=”fontawesome” icon_shape=”circle” level=”h6″ icon_fontawesome=”f085″ icon_color=”#ffffff” icon_background_color=”#11bdff” title=”Ажиллах зарчим” title_color=”#11bdff”]

Барилгад гал гарсан үед тухайн хэсгийн агааржуулалтыг зохицуулж, галыг хязгаарлах автомат функц ажиллаж байхад тухайн давхруудын хаалганы бүх цоожийг нэвтрэх хяналтын систем нь идэвхигүй болгоно. Мөн хяналтын камер нь тухайн хэсгийн бичлэгийг харуулах ба тухайн агшинд зарлан мэдээлэх системээр аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч байна, бүх лифтийг лифтний удирдлагын систем нь 1-р давхарт аваачин нээх үйлдлийг автоматаар хийх гэх мэт хоорондоо харилцан хамааралтай ухаалаг зохицуулалтыг барилгын хяналт удирдлагын нэгдсэн систем олгодог.

Барилгын нэгдсэн удирдлын системд
холбогдох боломжтой системүүд

[table id=6 /]

Ухаалаг барилгын системийн тусламжтайгаар бүгдийг нэг дороос удирдаж, хянах боломжтой. Энэ нь тухайн барилгын аюулгүй байдлыг хангахын тулд инженер 24 цагаар ээлжээр, өдөр шөнөгүй ажиллах шаардлагагүй болж, ажиллах хүчний зардлыг бууруулах  боломжтой болно. Ухаалаг барилгын системийг суурилуулснаар энергийн хэмнэлттэй зөв зарцуулалтаар тав тухтай, аюулгүй байдлыг хангах боломжийг танд олгох болно. Мөн тухайн барилгын үнэ цэнийг өсгөн, ажиллах тухтай орчинг бүрдүүлэн, ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талуудыг танд олгох болно.

“Глобал Телеком” ХХК нь дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн бүтээгдэхүүнээр барилгын нэгдсэн хяналт, удирдлагын системийн шийдэл боловсруулан, хамтран ажиллахдаа таатай байх болно.

[gem_youtube video_id=”9Jz3wFq8wqw”]

ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

Цахилгааны үр ашиггүй хэрэглээг бууруулах замаар зардлаа хэмнэх боломжтой 

Эрчим хүчний хэрэглээг хянах боломжтой

Эрчим хүчний хэрэглээгээ байгууллагынхаа хэрэгцээнд тохируулах боломжтой

Ажлын цагийг багасгаж, бизнесийн тань тасралтгүй байдлыг хангана

Таны бизнес болон барилгын үнэ цэнийг нэмэгдүүлнэ 

Аюулгүй байдлыг хангана 

Тав тухыг хангана 

Автоматжуулалт нь таны цагийг хэмнэнэ