Нэвтрэх хяналтын систем

Мэдээллийн технологи хурдацтай хөгжсөөр байгаа өнөө үед оффис, орон сууцнаас эхлүүлээд бүх төрлийн барилга, байгууламжуудын аюулгүй байдлыг хангаж, нэвтрэхэд уламжлалт цоож, түлхүүр хангалттай бус болж харин хүний амьдрал, хөдөлмөрийг илүү хялбарчилсан, шинэлэг технологийн шийдлүүд бүхий нэвтрэх системийг хэрэглэн, байгууллагынхаа ажиллах орчинг сайжруулан, бүтээмжээ нэмэгдүүлэх болсон.

Нэвтрэх хяналтын систем нь зөвхөн зөвшөөрөгдсөн хүмүүсийг байгууллагадаа нэвтрэх боломжийг олгохоос гадна, ажилчдын орох, гарах урсгалыг хянаж, ажлын цаг ашиглалтыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой нэгдсэн систем юм. Та олон түлхүүр авч явхын оронд, зөвхөн нэвтрэх карт, хурууны хээ болон царайгаа уншуулах, эсвэл хэдхэн оронтой пин код хийгээд л  хялбархан нэвтрэх боломжтой юм.

АЖИЛЛАХ ЗАРЧИМ

Нэвтрэх систем нь ажилтан болон тухайн обьектоор нэвтэрч буй хүмүүсийн цагийг картаар, хурууны хээгээр, царайгаар, пин кодоор гэх мэтээр технологийн шийдэл болон хүний био хэмжигдэхүүний аргачлал дээр тулгуурлан бүртгэхээс гадна системд оруулсан өгөгдлийн дагуу нэвтрэх зөвшөөрөл өгөх эсвэл хориглох  зарчмаар ажилладаг.

НЭВТРЭХ ТӨРЛҮҮД

 ХУРУУНЫ ХЭЭГЭЭР

НҮҮР ЦАРАЙГААР

НУУЦ КОДООР

КАРТ БОЛОН ЧИПЭЭР

[gem_youtube video_id=”nkRXuKbA_yA”]

Глобал Телеком ХХК нэвтрэх хяналтын системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил болон зөвлөгөө өгөх, суурилуулалтын дараах засвар үйлчилгээг үзүүлдэг.  Мөн олон улсад танигдсан “HIKVISION” болон “Dahua” брэндүүдийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний бүхий л салбарт тохирох, аюулгүй байдалд тань бүрэн нийцэх шийдлүүдийг санал болгож, холболт суурилуулалтыг хийж гүйцэтгэж байна.

ШИЙДЭЛ & ХЭРЭГЛЭЭ

Оффис

Эмнэлэг

Сургууль, цэцэрлэг

Орон сууцны хороолол

Худалдааны төв

Худалдааны төв