Чингэлтэй дүүрэг, Зүрх ууланд байрлах “Хиймэл дагуул, радарын мэдээ хүлээн авах цамхаг” болон 4х4 метр² цахилгаан халаалт бүхий станц
Энэхүү төсөл нь 2020 онд эхэлж 2022 онд бүрэн ашиглалтад орсон бөгөөд “Ус цаг уур, орчны шинжилгээний газар” захиалагч байгууллагаар ажилласан. Ус цаг уур, орчны шинжилгээний газар-н эрхэм зорилго нь ус, цаг агаар, байгаль орчны төлөв байдалд байнгын хяналт шинжилгээ хийж, бодит болон урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр нийгмийн хэрэгцээг шуурхай хангах, байгалийн болзошгүй гамшгийн эрсдэлээс сэрэмжлүүлэхэд оршино. Глобал Телеком ХХК нь Чингэлтэй, Зүрх ууланд цаг агаарыг урьдчилан таамаглахад зориулсан мэдээлэл дамжуулах Хиймэл дагуул, радарын мэдээ хүлээн авах цамхаг, станц-г амжилттай дуусгаж ЦУОШГ-т хүлээлгэн өглөө.
2020 оноос эхлэсэн тус төслийн үндсэн зорилго нь богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах, урьдчилсан сэргийлсэн мэдээ өгөх, нислэгийн аюулгүй байдлыг хангахад онцгой ач холбогдолтой. Допплерийн цаг уурын радарын систем нь хүний амь нас, эд хөрөнгийг байгалийн гамшгаас хамгаалах, сэрэмжлүүлэг өгч цаг агаарын гамшигт үзэгдлийг цаг уурын параметрүүдийг илрүүлж, үнэлгээ хийх үүрэгтэй. Ялангуяа дулааны улирал дах үүлнээс үүдэн гарах байгалийн гамшиг бусад улирлынхаас харьцангуй хурдан явагддаг бөгөөд урьдчилан сэргийлэх, мэдээлэх үйл ажиллагаа яаралтай явагдах шаардлагатай байдаг. Хатуу төлөвт чадал өсгөгч (Solid State Power Amplifier) дамжуулагч дээр суурилсан Х долгионы давтамжтай, хос туйлт допплер-н цаг уурын радарын систем нь хиймэл дагуулын мэдээ болон орчны нөхцөл байдалд дүгнэлт хийн ЦУОШГ болон ИНЕГ-т мэдээлэл дамжуулдаг.
Төсөл гүйцэтгэл хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд Глобал телеком ХХК-н гүйцэтгэх ажил нь мэдээлэл авах хүлээн авагч, удирдлагын станц, дамжуулах дэд бүтэц зэрэг үндсэн хэсгүүдээс бүрдсэн. Хатуу төлөвт чадал өсгөгч (Solid State Power Amplifier) дамжуулагч дээр суурилсан Х-долгионы давтамжтай, хос туйлт Допплерийн цаг уурын радарын систем болон төв байршил хооронд өгөгдөл дамжуулахад зориулсан харилцаа холбоо, сүлжээний тоног төхөөрөмжүүдийн багц иж бүрдлийг нийлүүлж суурилуулах ажлыг гүйцэтгэж, бүрэн ажиллагаанд оруулж хүлээлгэн өгсөн.
ЦУОШГ –ын Урьдчилан мэдээлэх хэлтэс болон Нислэгийн цаг уурын төв Өгөгдлийн формат (Data formats), Тоон өгөгдөл (Digital data) зэргийг архивлах 724XSPN Х долгионы урттай хос туйлт Допплерийн цаг уурын радарын мэдээг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бөгөөд цаг агаарын мэдээ илүү нарийвчлалтай, хурдан хугацаанд шинэчлэгддэг болсон нь та бидний өдөр тутмын амьдралд үр дүнгээ өгч байгаа гэдэгт бид итгэлтэй байна.
Амьдралын хэв маягаа чанаржуул.