Мэдээлэл Технологийн
мэргэжлийн үйлчилгээ
Мэргэжлийн угсралт суурилуулалт
Глобал Телеком ХХК-ийн инженер техникийн баг нь барилга байгууламжийн холбоо дохиололын ажлыг цогцоор нь стандартын дагуу чанарын өндөр түвшинд угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэдэг.
Бид Харилцаа холбооны зохицуулах хороо болон Барилга хот байгуулалтын яамнаас зөвшөөрөгдсөн харилцаа холбооны сүлжээ дэд бүтцийн угсралт суурилуулалт, засвар үйлчилгээний холбогдох тусгай зөвшөөрөлтэйгээр /зөвшөөрлийн хүрээнд/ угсралт суурилуулалтын чанартай үйлчилгээг танд хүргэх болно.
Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ
Бид компаниудын бизнесийг амжилттай явуулах, хөрөнгө оруулалтаа үр ашигтай байлгахын тулд техник технологитой холбоотой асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд мөн мэдээлэл технологийн шийдэл, зохион байгуулалт нь үр дүнтэй, хэвийн тогтвортой, найдвартай ажиллагааг хангахад энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа, шинжилгээ хийж, үр дүнд суурилсан арга барилаар хамтран ажилладаг.
ШИЙДЭЛ БОЛОВСРУУЛАЛТ
Бизнесийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэдээллийн технологийн шийдлийг зөвхөн тухайн хэрэглэгчийн хэрэгцээг нь сайтар судалж, хамгийн үр ашигт шийдлийг боловсруулдаг.
ГҮЙЦЭТГЭЛИЙГ САЙЖРУУЛАХ
Бид зөвхөн зардлаа бууруулах зорилтонд төвлөрөх бус мэдээллийн технологийн үйл ажиллагааны үр ашгийн асуудалд шинэчлэлт хийж сайжруулахад чиглэсэн шийдэл рүү ханддаг.
МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН ҮР АШИГТАЙ БАЙДАЛ
Бид шинэ систем болон програм нэвтрүүлэх удирдлагуудад төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах эсвэл одоогийн явж байгаа төслийн хэрэгжилтийг сайжруулахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлоход нь тусладаг.
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨ
Хэрэглэгчдэд санал болгож буй систем тоног төхөөрөмжийн талаар ашиглалт хэрэглээний болон мэргэжлийн түвшинд сургалт явуулдаг.
БИДНИЙ ДАВУУ ТАЛ
ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ
МЭРГЭШСЭН АЖИЛЛАХ ХҮЧИН
БОРЛУУЛАЛТЫН ДАРААХ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
ХУРДАН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
ДУУДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭ
Засварын үйлчилгээ
Глобал Телеком ХХК нь хамтран ажиллагч Дэлхийн шилдэг брендүүдийн тоног төхөөрөмжиндөө борлуулалтын дараах чанарын баталгаат хугацааг олгох бөгөөд баталгаат хугацааны дараах засвар үйлчилгээ, техник дэмжлэг туслалцаа үзүүлдэг.
Дуудлагын үйлчилгээ
Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж мэдээлэл технологи, холбоо дохиололын систем, тоног төхөөрөмжийн хэвийн тогтвортой ажиллагааг хангах үүднээс “Дуудлага үйлчилгээний гэрээ”-ний нөхцлийг харилцан тохиролцож техникийн тусламж, үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.