a

Глобал Телеком ХХК нь 2001 онд Холбоо Мэдээллийн Технологийн шийдэл, системийн интеграцийн мэргэжлийн үйлчилгээ, Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж бүтээгдэхүүн чиглэлээр байгуулагдсан.

Бид анх 2004 онд Япон Улсын Панасоник корпорацийн албан ёсны дистирбьютер болсноор орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлж, угсралт, суурилуулалтыг эрхлэн явуулсан бөгөөд үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, салбартаа тэргүүлэгч дэлхийн нэр хүнд бүхий HP, Cisco, Hikvision, Planet, Crestron, Icom гэх мэт 30 гаруй брэндийн тоног төхөөрөмжүүдийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж, угсралт суурилуулалтын ажлыг мэргэжлийн инженер техникийн баг хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан цогц шийдэл, шуурхай үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Бид төрийн болон хувийн хэвшлийн 2500 орчим ААН, байгууллагад харилцаа холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын чиглэлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд хэрэглэгч үйлчлүүлэгчдийн итгэл хүндлэлийг хүлээсэн хамт олон билээ.