СКАДА систем (Supervisory Control And Data Acquisition)

SCADA бол тодорхой технологи биш, харин програм хөгжүүлэлтийн нэг төрөл юм. Системийг удирдах болон саадгүй, шуурхай ажиллагааг хангахын тулд төхөөрөмжөөс ирсэн мэдээлэл дээр ажилладаг програмыг SCADA гэж ойлгож болно. Нефтийн химийн нэрэлтийн процесс, усны шүүлтүүр систем, дамжуулах хоолойн компрессор гэх мэт үйлдвэрлэлийн аль ч процесст ашиглах боломжтой.

Бүх бизнесүүд үйл ажиллагааны өндөр чадамж бүхий шинэ технологиор үр ашгийг хамгийн их байлгах сонирхолтой байдаг. Өрсөлдөх чадвартай байна гэдэг нь илүү хурдан, хэмнэлттэй ажиллах шинэ арга замыг байнга хайж олох гэсэн үг юм. Тоног төхөөрөмж бүрийг нэг нэг ажилтан хариуцан ажилладаг, хоорондын уялдаа муу, нэг дамжлага дээр хэт их зүйл овоордог, ашиглалт болон эцсийн бүтээгдэхүүний гарцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргах боломжгүй зэрэг олон түвэгтэй асуудлыг шийдэхэд энэхүү систем туслах юм.

SCADA систем нь том, жижиг аль ч байгууллагад чухал ач холбогдолтой. Үүнд:

  • Эрчим хүч ба дэд бүтэц
  • Хүнсний үйлдвэрлэл
  • Эмийн үйлдвэрлэл
  • Автомотив
  • Ус хангамж болон бохирын систем
  • Тээвэрлэлт
  • Барилга

Өргөн хүрээний салбар, байгууллагуудын хувьд SCADA систем нь компаниудыг хэрхэн хянах, үйл ажиллагааныхаа өгөгдлийг илүү сайн шийдвэр гаргахад ашигладаг гол үүрэг гүйцэтгэдэг.

Ямар давуу талтай вэ?

Инженерчлэлийг хялбар болгох:
SCADA програм нь хялбар ашиглалт, зааварчилгаа, график темплейт болон бусад урьдчилан тохируулсан элементүүдийг агуулдаг тул инженерүүд програмчлалын туршлагагүй байсан ч автоматжуулалтын төслийг бий болгож, системийн параметрүүдийг хурдан хугацаанд тохируулах боломжийг олгодог. Шаардлагатай бол одоо байгаа програмуудыг өөрчилж, өргөжүүлж, хамтран ажиллах болно.

Дата менежментийг сайжруулах:
SCADA систем нь үйлдлийн өгөгдлийг цуглуулах, удирдах, нэвтрэх, дүн шинжилгээ хийхэд хялбар болгодог. Хадгалагдсан өгөгдлийг MES болон ERP төрлийн програмуудруу дамжуулах нээлттэй интерфейс холболт мөн бий.

Ил тод процесс:
SCADA програмыг ашиглахын давуу талуудын нэг нь таны үйл ажиллагааны харагдах байдлыг сайжруулах явдал юм. Энэ нь танд өөрийн үйл ажиллагааны талаархи бодит цагийн мэдээллийг өгдөг бөгөөд HMI-ээр дамжуулан мэдээллийг хялбархан харах боломжийг танд олгоно. SCADA програм нь тайлан үүсгэх, өгөгдлийг шинжлэхэд тусалж чадна.

Ашиглалтыг нэмэгдүүлэх:
SCADA системүүд нь HMI-ийн тусламжтайгаар тоног төхөөрөмжийг илүү хурдан, хялбар, аюулгүй хянах боломжийг олгодог. Машин тус бүрийг гараар хянахын оронд ажилчид тэдгээрийг алсаас удирдаж, олон тооны төхөөрөмжийг нэг газраас хянах боломжтой.

Эрсдэлийг тооцоолох:
SCADA систем нь алдаа дутагдлыг эрт илрүүлж, хариуцсан ажилтнуудад мэдээлэл өгөх боломжтой. Урьдчилан таамаглах анализын тусламжтайгаар техник хангамжид гарч болзошгүй асуудлын талаар танд мэдэгдэх бөгөөд илүү том асуудал үүсгэхээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Хялбар интеграцчлал:
300 гаран төрлийн холболтын интерфейс, харилцааны протокол, урьдчилан тохируулсан драйвер, функцууд одоо ашиглаж байгаа төхөөрөмжтэй холбогдох нь өгөгдөл хадгалах, бүтээмжийг нэмэгдүүлэх түлхүүр юм.

Нэгдсэн платформ:
Тоног төхөөрөмж, процессуудыг нэг нэгдсэн платформ ашиглан хянах боломжтой бөгөөд энэ нь үйл ажиллагааны нарийн төвөгтэй байдлыг бууруулж, танай үйл ажиллагааг илүү хялбар болгоно. Бүх өгөгдөл нь нэг платформ дээр байгаа бөгөөд энэ нь танд үйл ажиллагааны талаархи тойм мэдээллийг авах боломжийг олгодог. Орон зайнаас үл хамааран бодит хугацааны мэдээллийг ажилтан бүрт дамжуулснаар багийн бүх гишүүд үйл ажиллагааны нэг хэсэг ажиллах боломжтой.