a

IOT буюу Internet of Things

“Internet of Things” (IoT) хэмээх ойлголтын тухай сүүлийн үед ярих нь нэмэгдэж байна. IoT нь интернэтэд холбоотой төхөөрөмж, биет болгоныг хэлдэг нэгдсэн ойлголт. Жишээ нь ухаалаг бугуйн цаг гэх мэт зүүдэг төхөөрөмжүүдээс эхлээд хөргөгч зэрэг гэр ахуйн төхөөрөмжүүд ч байж болно. Эдгээр нь өөрийнхөө ажиллагааны хүрээнд мэдээлэл бүрдүүлж түүнийгээ интернэтээр дамжуулснаар Big Data үүсгэх нөхцлийг бүрдүүлэх юм.

Гол санаа нь төхөөрөмжүүд хоорондоо харилцаж, танаас хамааралгүй ажиллах нөхцөл бүрдэх явдал юм.

Machine-to-Machine (M2M) буюу Машин машинтайгаа харилцана гэсэн үг юм.

Одоогийн нөхцөлд та өөрөө л гэрлээ асааж, плиткээ залгаж, зурагтаа асаана. Хөшгөө та өөрөө татаж, хөргөгчөө өөрөө онгойлгож, пиццагаа өөрөө захиална.Тэгвэл дээрх өгүүлбэрээс “та өөрөө” гэдэг үгийг нь авчих. Гэрэл асаж, плиткэ залгагдаж, зурагт асна. Хөшиг татагдаж, хөргөгч онгойж, пицца захиалагдана.

Би гэртээ ойртох явцад GPS-ийн мэдээллийн дагуу Гар утас ойртож байгаа тухай мэдээлийг гэрийн төхөөрөмжүүдэд мэдэгдэнэ. Гараашийн хаалга нээгдэнэ.

  • Кофе чанагч ажиллаж кофе халаана.
  • Орой болсон тул хөшиг хаагдаж, гэрэл асна.
  • Liverpool, Chelsea-ийн тоглолт 22 цагаас тул зурагт асаж, тоглолт гарах сувгийг тохируулна.
  • Хөлбөмбөг үзэх зуур уух шар айргийг хажуугийн дэлгүүрт захиална. (эсвэл гар утсанд дэлгүүрээр дайрахыг сануулсан мэдэгдэл ирнэ)

За тэгээд өөр юу тохируулмаар байна? тэр бүр чинь өөрөө ажиллах болно. Энэ бүхнийг хэрэглээний түвшинд ч үйлдвэрлэлийн түвшинд ч манай компани та бүхний нөхцөл байдалд тохирсон үйлчилгээ санал болгон хамтран ажиллах болно.