Хяналтын камерын систем

Орчны хяналт, аюулгүй байдлын систем нь өнөөгийн нийгэмд асар их үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хяналтын камерын тусламжтайгаар бидний ажил, амьдрал илүү аюулгүй, найдвартай, тав тухтай болж байна.

Хяналтын камерын систем нь таны гэр бүл болон бизнесийн тань аюулгүй байдлыг хянаж, үйлдэгдэж болох аливаа эрсдэл, гэмт хэрэг, зөрчлийг бууруулаж, урьдчилан сэргийлэх бөгөөд танай байгууллагын хамгаалалтын зардлыг бууруулж, 24/7 хяналтыг бий болгосноор аюулгүй, тайван орчинг бүрдүүлэх болно.

ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

icon1

НЭГДСЭН ХЯНАЛТЫН СИСТЕМ

Цаг бүртгэл, нэвтрэх систем болон барилгын автоматжуулалтын системүүдтэй нэгдэн, аюулгүй байдлын цогц шийдлийг бий болгох боломжтой.

icon3

АЛСЫН ЗАЙН ХЯНАЛТ

Алсын зайнаас тухайн цаг үед болж байгаа үйл явдлыг 365 хоногийн турш, 24 цагаар тасралтгүй хянах боломжтой.

icon2

ЦАРАЙ ТАНИХ СИСТЕМ

Царай таних систем нь таны бизнесийн үйл ажиллагааг илүү хялбарчлан, өндөр түвшиний найдвартай хамгаалалтан доор байлгах болно.

icon4

АВТО МАШИНЫ ДУГААР ТАНИХ СИСТЕМ

Автомашины улсын дугаарыг танин бүртгэх өндөр нарийвчлалтай системийн тусламжтайгаар аюулгүй байдлын системээ илүү найдвартай, хялбархан болгоорой.

Бид дэлхийн тэргүүлэгч хяналтын камерын систем үйлдвэрлэгчдийн шилдэг технологиудыг санал болгож байна. Манай олон жилийн туршлагатай, мэргэжлийн баг хамт олон танд хяналт, аюулгүй байдлын цогц шийдэл, угсралт суурилуулалтыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх болно.

Глобал Телеком ХХК нь Panasonic, HIKVISION, IDIS, Dahua брэндүүдтэй хамтарч ажилладаг бөгөөд IP  болон аналог  хяналтын камерыг  албан ёсоор нийлүүлж, таны хэрэгцээнд нийцүүлэн хяналтын камерын цогц шийдлийг танд санал болгох болно.

БИДНИЙ ТАНД ОЛГОХ БОЛОМЖУУД

ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ БРЭНДҮҮД

ТАНЬД ТОХИРОХ ШИЛДЭГ ШИЙДЭЛ

ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ, МЭРГЭЖЛИЙН ХАМТ ОЛОН

СУУРИЛУУЛАЛТЫН ДАРААХ МЭРГЭЖЛИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

“Глобал Телеком” ХХК нь 2004 онд “Panasonic” брэндийн хяналтын камерын системийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсоор борлуулан, холболт тохиргоо суурилуулалтыг хийж эхэлсэн.  Дэлхийд тэргүүлэгч брэндийн чанартай, аюулгүй байдлын системийн тоног төхөөрөмжөөр бид танд оновчтой шийдэл гарган холболт суурилуулалт тохиргоог хийж үйлчилнэ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн хяналт, аюулгүй байдлын зах зээлд томоохон байр суурийг эзлэх болсон “Hikvision”брэндийн хяналтын камерын системийн албан ёсны төлөөлөгчөөр бид 2011 оноос хойш ажиллан, томоохон хэмжээний олон төслүүдийг чадварлаг инженерүүдийн хамтаар маш амжилттайгаар хэрэгжүүлэн хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамж, талархлыг хүртэн ажилласаар байна.

“Глобал Телеком” ХХК нь 2016 онд Солонгосын “IDIS” брэндийн биет хамгаалалтын шийдлийн бүтээгдэхүүний Монгол дахь албан ёсны төлөөлөгч болсон. Манай чадварлаг хамт олон “IDIS” брэндийн хяналтын системээр, таны хүсэл сонирхолд нийцүүлсэн шийдэл боловсруулан, чанартай үйлчилгээг танд үзүүлэх болно.

Бид хяналтын камерын систем болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй ”Dahua Technology” компаний Монгол улс дахь албан ёсны диллерээр 2019 оноос эхлэн амжилттай ажиллаж, суурилуулалтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.